МУАУяач У.Буяндэлгэрийн Жинст хонгор

МУАУяач У.Буяндэлгэрийн Жинст хонгор

1997 онд Өвгөн ноёны наадамд аман хүзүүлж, 1998 онд Их хурд - 1 наадамд түрүүлж, улсын наадамд жил дараалан 9, 10-т, Их хурд-2 наадамд 7-д хурдлаж Их хурд-3 наадамд 13-д хурдалсан Ар халхын цуут хурдан буянгуудын нэг бол МУАУяач У.Буяндэлгэрийн "Жинст хонгор" билээ.

Хонгор азарганы дээд угшил болоод эзэндээ ирсэн түүх ийм буюу. 1996 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд анхны бүсийн хэмжээний өвлийн уралдаан болов. Тэр наадамд хөнгөхөн сайхан давхилтай хонгор азарга доохноос гарч ахисаар дөрөвт баригдав. Орой нь нөгөө хонгор азарга У.Буяндэлгэрийн гадаа ирээд хөрвөөж байна. У.Буяндэлгэр уяач тэр дор нь хонгор азарганы эзэнтэй уулзаж наймаа тохирон авсан гэдэг. Хонгор азарга хөхөл их урттай учир “Жинст хонгор” гэж нэрийдэх болов. Хонгор азарганы дээд тал ийм учиртай ажээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Маруш гээч мөн аймгийн Халзан сумын Очироос гадагшаа гарсан Хонгор азаргыг Ноогийн халтар гүүний хамт хөтлөн Дорнод аймагт очоод чухам ямар хэргээс болсныг бүү мэд. Ямартай ч сэргийлэхэд баригджээ. Тэгэхдээ найз хулсан Лхагвадаа хоёр адуугаа орхиод явсан байна. Хонгор азарга, халтар гүү хоёрын дундаас эр хонгор унага гарсанд Лхагва азарга тавьжээ. Ийн байтал Бор Базарсад Гурван загал сумын Ядамсүрэнгээс зээрд халзан гүү авсныгаа Лхагвагийн хонгор азарганд хураалгаснаар сартай хонгор унага гарч хожим нь улс даяар нэрд гарсан Жинст хонгор гээч азарга болсон байна.


Comments

Popular posts from this blog

МУМУяач Д.Ганбаатарын Дархан түмэн эх халзан морь

Ц.Баянжаргалын Магнай халтар