МУТМУяач Д.Ононгийн Аварга хээр
МУТМУяач Д.Ононгийн Аварга хээр
ХХ зууны онц хурдан хүлэг бол Төв аймгийн Сэргэлэн сумын МУТМУяач Дамбадаржаагийн Ононгийн аварга хээр морь билээ. Хээр морь Сүхбаатар аймгийн
Уулбаян сумын Агваан багшйин унаган адуу бөгөөд Хүүхэн Шүүлэнгийн хээр азарганы угшилтай гэдэг. Д.Ононгийн аварга хээр морь нь 1998 оны АХ-ын 77 жилийн ой Үндэсний их баяр наадамд аман хүзүүдэж, 1999 онд Онон мөр хавын нэрэмжит "Боржигон 99" төвийн бүсийн уралдаанд түрүүлж, Говьшанх анхдугаар уралдаанд аман хүзүү, 2001 онд АХ-ын түүхт 80 жилийн ой Үндэсний их баяр наадам болон Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах шигшмэл морьдын ИХ ХУРД - 2 уралдаанд тус тус түрүүлж, 2002 онд АХ-ын 81 жилийн ой Үндэсний их баяр наадамд аман хүзүүдэж, 2004 онд шигшмэл морьдын ИХ ХУРД - 3 уралдаанд айргийн дөрөвт хурдалсан Монгол наадмын тэнгэрт харвасан од, ижилгүй хурдан түмэн эх билээ. Хээр морь Улс бүсийн наадамд 3 түрүүлж, 3 аман хүзүүлж, 4-д нэг удаа давхиж, том бага наадамд 20-иод удаа түрүүлсэн байдаг бөгөөд уралдах хугацаандаа ердөө 4 удаа л айргаас мултарч байсан түүхтэй гэдэг.

Comments
Post a Comment