МУМУяач Д.Ганбаатарын Дархан түмэн эх халзан морь

МУМУяач Д.Ганбаатарын Дархан түмэн эх халзан морь 

Д.Ганбаатарын “Дархан Түмний Эх” зээрд халзан морь бол дээд тал нь Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганы угшилтай Төв аймгийн Сэргэлэн сумын хулгар Нарангэрэлийн унаган адуу бөгөөд садангийнхаа хүнд бэлгэнд өгсөн адуу юм. 

Зээрд халзан морио хавчиг соёолон морь 1996 оны улсын наадамд уяж очсонд 17-д давхив. Хурдан гэдэг нь эндээс харагдаж байлаа. 1997 онд Мандал сумын 75 жилийн ой, Сэлэнгийн Бага хурд наадмуудад түрүүлж Орхон аймагт болсон Хангайн бүсийн хурдан морины уралдаанд 7-д Хэнтий аймагт болсон Өвгөн ноёны наадамд 12-т давхиж нэг жил дараалан хэд хэдэн наадам дамжин уралдав, 1997 оны улсын наадамд 7настай морь уяад очлоо. Тэр наадмын их насны морь будилсан ч, зурхай хүрч эргэж уралдсан морьдоос халзан морь түрүүлэв. Улсын наадамд 7 настай түрүүлсэн дөрөв дэхь морь нь Ганбаатар халзан морь болсон юм. Тэр жил халхын том наадамчид халзан морийг төдийлөн тоохгүй, за яахав будлианд түрүүлсэн. Азтай юм гээд ярьж байлаа.1998 онд анхны Их хурд наадамд 13-т давхисан. Халзан морь 1999 оны улсын наадамд холхон шиг тасарж түрүүлж 2000 оны улсын наадам, Архангай аймагт болсон анхны “Тамирын хурд” наадамд дараалан түрүүлж наадамчин олны анхааралд зүй ёсоор орж хурдан гэдгээ давхар давхар баталж чадсан юм. 2001 оны улсын наадам АХ-ын 80 жилийн ойн наадамд 3-т, Их хурд-2 наадамд 7-д, 2003 оны улсын наадамд 6-д орсон. 


Comments

Popular posts from this blog

Ц.Баянжаргалын Магнай халтар