МУ Уяач Л.Цандэлэгийн Соёмбо хүрэн

МУ Уяач Л.Цандэлэгийн Соёмбо хүрэн


Угшил:Төв аймгийн Баянцагаан сумын харъяат олноо Жамбага хэмээн алдаршисан МУАУяач Цэрэндашийн Жамбалсүрэнгийн 1998 онд Баянцагаан суманд болсон Төвийн бүсийн “Зууны магнай хүлэг” наадамд соёолон аман хүзүүдэж, 1999 онд хавчиг соёолон азарга “Говьшанх” наадамд түрүүлж, 2001 онд “ИХ ХУРД 2” уралдаанд 8-д давхисан “Хандгай хүрэн” азарганы төл. Эх нь мөн Алдарт уяач Жамбалсүрэнгийн унаган гүү.Амжилтын товчоон:2003 Төв аймгийн 80 жилийн ойн наадмын шүдлэнгийн аман хүзүү2005 онд соёолон Өндөргэгээн Занабазарын мэндэлсний 370 жилийн ойн наадамд аман хүзүү2006 онд хавчиг соёолон азарга Эрдэнэтийн 30 жилийн ойн наадамд аман хүзүү,  Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн Архангай аймагт болсон “Тамирын хурд”, Хэнтий аймагт болсон “Хөдөө арлын цэнгэл” наадмуудад түрүү2007 онд АХ-ын 86 жилийн ой Үндэсний их баяр наадамд 7, “Хотгойдын хурд” хангайн бүсийн наадамд түрүү, Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах “ИХ ХУРД - 4” уралдаанд айргийн дөрөв2008 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд зохиогдсон “Их мандал 2008” говийн бүсийн уралдаанд айргийн гурав2009 онд “Сэлэнгэ 2009” хангайн бүсийн хаврын уралдаанд айргийн гурав, Завхан аймгийн Тэлмэн суманд зохиогдсон “Очирвааний хурд” баруун бүсийн уралдааны түрүү, Архангай аймгийн Цахир суманд зохиогдсон Монгол улсын даян аварга, үндэсний спортын ууган гавьяат мастер, олноо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъян агсны мэндэлсний 110 жилийн ойд аман хүзүү.


Comments

Popular posts from this blog

МУМУяач Д.Ганбаатарын Дархан түмэн эх халзан морь

Ц.Баянжаргалын Магнай халтар