Батхүүгийн Толин хул азарга

Батхүүгийн Толин хул азарга 


Төрийн наадмын түрүү магнай Толин хул Хэнтий аймгийн Баянхутаг

 сумын харьяат Дамдинжавын унаган адуу. Уяачид Өвгөн ноён Пүрэвжавын бий болгосон Донир угшлын жинхэнэ Монгол адуу хэмээдэг. Хул азарга Хэнтий аймгийнхаа наадамд хоёр удаа айрагдаад байхдаа МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү гуайн нүдэнд тусчээ. Тод манлай энэ тухай Г.Батхүүд хэлснээр 1995 онд хоёр унагатай гүү, нэг даагатай гүүний хамт нийт долоон тооны адууг  хоёр сая төгрөгөөр худалдан авсан гэдэг. Ингэхдээ эзнийх нь хүсэлтээр мотоцикль оролцуулан, үлдсэнийг нь бэлнээр өгч тухайн үедээ л  өндөр үнээр авч байжээ. Энэ цагаас хойш хул азарга Г.Батхүүгийн хэмээн цоллуулах болж, Толин хул хэмээн /духан дээрх толь мэт сарыг нь  бэлгэдэн/ дуудах болжээ. Толин хул шинэ эзэндээ ирээд анхны наадамдаа түрүүлэн /1996 онд улсын наадамд түрүүлсэн/ морь сонирхогчдын анхаарлыг татах болсон юм. Толин хул улсын наадамд нэг удаа түрүүлэн, хоёр удаа /1997,1998 онуудад/ айрагдаж, анхны “Их Хурд”-д дөрөвт хурдлан айрагдсан юм. 


Comments

Popular posts from this blog

МУМУяач Д.Ганбаатарын Дархан түмэн эх халзан морь

Ц.Баянжаргалын Магнай халтар